Сүрьеэгийн өвчлөлийн талаарх хэлэлцүүлэг боллоо

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Глобаль сан хамтран тогтвортой хөгжлийн эрин үед сүрьеэгийн өвчлөлийг бууруулж, устгахад олон талт хамтын ажиллагаа шаардлагатай тул ухуулга нөлөөллийн хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа. Мөн сүрьеэ өвчний өвчлөл тархалтыг бууруулах, хууль, бодлого, стратеги, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахад төрийн байгууллагын анхан шатны нэгжийн оролцоо нилээдгүй шаардлагатай байдаг. Иймд тус хэлэлцүүлэгт дүүргийн 28 хорооны Засаг дарга болон Хэсгийн ахлагчид хамрагдсан байна.

Хэлэлцүүлгийн дараа дүүргийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Б.Наранчулуун Солонгосын сүрьеэгийн Нийгэмлэгийн Монгол дахь төслийн санхүүжүүлэгч байгууллагын удирдлагуудыг хүлээн авч уулзсан юм.

Дашрамд улсын хэмжээнд сүрьеэтэй тэмцэх үндэсний төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 10414 иргэнийг эмчилгээнд хамруулж 8239 өвчтөн бүрэн эдгэрсэн байна. Түүнчлэн дүүргийн хэмжээнд энэ онд 8000 иргэнийг сүрьеэгийн эрт үеийн илрүүлэгт хамруулах юм.

SHARE