Хөгжлийн банкны захирал Б.Батбаяр өргөдлөө өгч, зарим дэд захирал солигдоно

Д.Бат-Очир

Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Б.Батбаяр тун ойрын үед ажлаа өгөхөөр болсон тухай хэвлэлүүд мэдээллээ.

Б.Батбаяр нь 1998 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг Санхүүч-эдийн засагч мэргэжлээр төгсөж, 2002-2004 онд АНУ-ын Индианагийн их сургуульд магистр зэрэг хамгаалсан.

Сангийн яамны Төсвийн бодлогын газарт нягтлан бодогч, эдийн засагч, мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтэс, газрын дарга, Банкны өр барагдуулах алба, Төрийн банк, Хөгжлийн банк болон төрийн өмчит үйлдвэрийн газруудад төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлж ТУЗ-ийн гишүүн, даргаар ажиллаж байгаад 2016 оны арванхоёрдугаар сарын 7-нд томилогдсон байдаг юм.

Түүнээс гадна дэд захирлуудын нэлээд нь албан тушаалаа өгөхөөр болсон байна. тэдний оронд очих хүмүүсийн нэрч эхнээсээ тодроод эхэлжээ. “Голомт” банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирал М.Чингүүн гэдэг хүн Хөгжлийн банкны таван дэд захирлын нэгийн оронд очихоор болсон байна.

Өдгөө Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирлаар МАН-ыг цөөнх байх 2012-2016 онд УИх дахь тус намын бүлгийн эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байсан Ч.Энхбат ажилладаг.

Мөн Дэд захирал бөгөөд Хяналт, шалгалт, Тамгын газрын захирлаар УИХ-ын гишүүн Я.Содбаатарын ах Я.Сод-Эрдэнэ ажилладаг бол Дэд захирал бөгөөд Актив, пассив, хөрөнгийн удирдлагын газрын захирлаар Б.Чойжилжалбуу гэж 1997-2001 онд МУИС-ийн Эдийн засгийн дээд сургуулийг Эдийн засагч Хөдөлмөрийн үйл ажиллагаа мэргэжлээр дүүргээд 2002-2004 онд “Атар Өргөө” ХК-ийн Ерөнхий эдийн засагч, 2004-2009 онд “Монгол шуудан” банкинд Эдийн засагч, Ахлах эдийн засагч, Салбарын захирал 2010-2011 онд “МЗҮҮА” ТББ-ийн Тэргүүн, 2011-2016 онд “Марс гранд” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан, МАН-аас Сүхбаатар дүүрэгт Орон нутгийн сонгуульд хүч үзэж байсан, Ж.Мөнхбаттай нэг нутгийн буюу Архангайн хүн 2016 оноос хойш ажиллаж байна.

Дэд захирал бөгөөд Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирлаар Ч.Мөнхбаяр гэж өмнө нь Хас банкны үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар ажиллаж байсан хүн бий.

Бас нэг Дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлаар өмнө нь Голомт банкны Эрсдэл хариуцсан дэд захирал, Эрсдэлийн удирдлагын газрын захирлаар ажиллаж байсан О.Батбаатар очсон. Түүний өмнө энэ албан тушаалд байсан Г.Дөлгөөн Төрийн банкны гүйцэтгэх захирлаар явсан учраас О.Батбаатар оронд нь очсон байдаг юм.

Харин Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга нь ЭХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга М.Баярмагнай, гишүүдээр нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, хараат бус гишүүнээр Д.Даваасамбуу, Ж.Оюунчимэг, Ж.Үхэртар нар юм байна.

 

Эх сурвалж: news1.mn

SHARE