Авлигын хэрэгт холбогдсон захирлуудын хэргийг прокурорт шилжүүлжээ

АТГ-аас төрийн удирдах албан тушаалтан албан тушаалаа урвуулсан байж болзошгүй хэрэгт холбогдсон хэд хэдэн тохиолдлыг шалгаж дуусаад прокурорт шилжүүлжээ. Тодруулбал,

  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнууд нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан бусдад давуу байдал бий болгон хуурамч дүгнэлт гаргасан гэх,
  • Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар 2016-2017 онд ажиллаж байсан О нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан өөртөө давуу байдал бий болгон улсад хохирол учруулсан гэх,
  • Автотээврийн үндэсний төвийн дэд дарга Б нь олон улсын ачаа тээврийн С зөвшөөрлийг олгохдоо албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан бусдад давуу байдал бий болгосон гэх,
  • Хууль сахиулах их сургуулийн Сургалт хариуцсан чанарын албаны мэргэжилтэн нь 2018-2019 оны хичээлд элсэгчээс хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авсан гэх,
  • “МИАТ” ТӨХК-ийн дэд захирлаар ажиллаж байсан Э нь өөрийн эд хөрөнгийг  бусдын нэр дээр бүртгүүлэн нуун далдалж, өөрийнхөө хөрөнгө орлогыг их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх,
  •  Нийслэлийн Баянзүрх цогцолбор сургуулийн захирал Ч нь хахууль өгөгчийн ашиг  сонирхлын үүднээс хийх ёсгүй үйлдлээ хийсний төлөө нэр бүхий багш нараас хахууль авсан гэх эрүүгийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай харьяалах прокурорын байгууллагад шилжүүлээд байгааг мэдээлэв.

Эх сурвалж: news1.mn Б.ЗАЯА

SHARE