Гиггз: “Арсенал”-ынхныг харахыг ч хүсдэггүй, үзэн яддаг байлаа

Английн “Манчестер Юнайтед”-ын домог Райан Гиггз өөрийн үеийнхээ гол өрсөлдөгчөөр “Арсенал”-ыг нэрлээд, ийн өгүүлжээ.

“Тэд надад ерөөсөө таалагддаг байгаагүй. Виейраг үзэн ядна. Их бохир бүдүүлэг тоглолттой. Тэгсэн хэрнээ түүнийгээ өөрчлөхгүй, тэр чигээрээ л байна.

Эммануэль Петиг их урт үстэй болохоор нь зүхэж, харах ч үгүй. Бергкамп ч надад таалагддаг байгаагүй. Робер Пирес уг нь их эелдэг ааштай хүн. Үүнийг нь бүгд мэддэг. Тэгсэн хэрнээ л би түүнд байнга таагүй хандана.

Ер нь би “Арсенал”-ынхныг харах дургүй, тэдний тухай сонсохыг ч хүсдэггүй байсан. Тэдний хэн нэгнийг үнэлж хүндлэхийг би өөртөө зөвшөөрөөгүй.

Бергкамп онцгой тоглогч байсан гэж үү? Үгүй дээ, би миний хувьд Эрик Кантонагийн хаана нь ч хүрэхгүй.

Хэдийгээр миний дотоод чанар өөр ч гэсэн өрсөлдөөн намайг ингэж сэтгэж, тэднийг үзэн ядахад чиглүүлсэн юм. Өрсөлдөөн хүнийг ийм болгодог. Энэ бол өөрийгөө ирлэж буй арга минь байж.

Гэвч сэтгэлийн гүндээ би “Арсенал”-ыг өндөр зэрэглэлийн тоглогчидтой гэдгийг мэдэрдэг. Тэр үед “Арсенал” л бидний гол өрсөлдөгч байлаа” хэмээн Гиггз өгүүлжээ.

news1.mn Р.Гэгээ

 

SHARE