Ван Дамм, Лундгрений охид аавынхаа мөрийг дагажээ

Тулаант киноны од Жан-Клод Ван Дамм болон Дольф Лундгерийн охид аавынхаа замналыг дагаж, хамтдаа тулааны бэлтгэл хийдэг гэнэ.

Лундгерийн охин Ида 22 настай. Шведийн нийслэл Стокгольмд мэндэлсэн. Дольф охиноо олны хараанд өртүүлэхгүй гэж Испанид хэвлэл, папараццчдын хараанаас хол байлгажээ. Харин одоо Ида алдаршихаар ажиллаж эхлээд байна.

Willhelmina Models агентлагтай гэрээ байгуулж ажиллаж буй зэрэгцээ инстаграмаа тун идэвхтэй хөтөлдөг. Мөн түрүүн хэлсэнчлэн тулааны спортоор хичээллэдэг.

Харин Жан-Клод Ван Даммын охиныг Бьянка Ван Варенберг гэдэг.

Ван Даммын жинхэнэ нэрийг уг нь Варенберг гэдэг юм. Бельгид байхдаа каратэгийн Европын аваргад амжилттай оролцож, бодибилдингээр хичээллэж байсан залуу нэг л өдөр алдартай жүжигчин болохоор Америкийг зорьж, тэнд нэрээ хялбарчилж Ван Дамм болгожээ.

Ван Даммын охин Бьянка 28 настай. Тэр 18 настайгаасаа аавынхаа хамтаар кинонд тоглож эхэлсэн. Хэд хэдэн кинонд тоглосон ч нэг их алдарт гарч чадаагүй яваа. Гэхдээ тэр жүжигчин больё гэдэггүй, харин найруулагч болохыг мөрөөддөг аж.

Алдартай хоёр жүжигчний охид байсхийгээд хамтдаа тулааны бэлтгэл хийдэг. Мөн сайн найзууд юм байна.

news1.mn Р.Гэгээ

 

SHARE