Ц.Пүрэвтүвшинг байцааж, “сахал” Д.Эрдэнэбилэгийг баривчиллаа

Д.Бат-Очир

Эрдэнэтийн 49 хувийн худалдан авалтын асуудал хууль зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн.

Энэ асуудлаар АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг өнгөрсөн оны хоёрдугаар сараас хойш ажиллагаа явуулж байгаа гэсэн мэдээллийг Нийслэлийн ерөнхий прокурор өгсөн.

Мөн Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авсан “Монголын зэс корпораци” олон ноцтой үйлдэл хийсэн тухай УИХ, Засгийн газрын гишүүд мэдээлсэн.

Тэгвэл өнөөдөр /2019.3.5./ уг шалгалтыг явуулж байгаа ажлын хэсгээс Ц.Пүрэвтүвшинг дуудаж байцаалт авчээ. Улмаар Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд Худалдаа хөгжлийн банкны эзэн, Эрдэнэтийн 49 хувийн эзэн “сахал” хэмээх Д.Эрдэнэбилэгийг Хан-Уул дүүрэг дэх гэрээс нь баривчиллаа. Түүнийг ШШГЕГ-ын харьяа Хорих 461 дүгээр ангид саатуулах бололтой.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE