Их хэмжээний мансууруулах бодисыг хилээр нэвтрүүлэхийг завджээ

Хилийн боомтоор хар тамхины нэг төрлийн бодисыг нэвтрүүлэхийг завдсан этгээдийг цагдаа нар илрүүлжээ. Тодруулбал, Өмнөговь аймгийн Гашуунсухайтын хилийн боомтоор энэ сарын 1-ний өдөр “Мими” гэх бодисыг их хэмжээгээр авч явсан этгээдийг Хилийн тагнуулын албаныхан илрүүлжээ.  Монгол Улсын иргэн “А” нь нийт 50 боодол, 640 грамм бодисыг тээвэрлэж байсан аж.

Хэргийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх тасгийн мөрдөгчид шалгаж байна.

Эх сурвалж: news1.mn

SHARE