“Титаник”-ийн алдартай алганы хээ 20 жилийн дараа ч хадгалагдан үлджээ

“Титаник” киног бүтээснээс хойш 22 жил өнгөрч байна. Гэлээ ч тус киноны алдартай хэсэг болох автомашин дотор Леонардо Ди Каприо болон Кейт Уинслетийн амрагладаг хэсэг дээр гардаг алганы хээ одоо ч хэвээр байгаа тухай найруулагч Жеймс Кэмерон өгүүлсэн байна.

“20 жил өнгөрсөн ч гэлээ нөгөө алдартай алганы хээ хэвээрээ л байгаа. Хараарай” гэж Жеймс Кэмерон өгүүлээд зургийг нь олон нийтийн сүлжээнд оруулжээ.

Гэхдээ энэ алганы хээ бол Кейт Уинслетийнх бус найруулагч Жеймс Кэмероных юм байна. Киноны тэр хэсэгт Кэмерон автомашины цонхонд гараа нааж зураг авахуулсан аж.


“Тэднийг амраглаж байх зуур алганы хээг харагдахаар үлдээх шаардлага тавигдсан тул бид тусгай бодисоор хадгалан үлдээсэн юм” хэмээн Кэмерон ярьсан байна.

News1.mn Р.Гэгээ

SHARE