Цагдаагийн ажилтан бүсгүй Германы Мисс-ээр шалгарав

2019 оны Германы Мисс-ээр 28 настай цагдаагийн ажилтан Надин Бернейс шалгарлаа. 9500 гаруй бүсгүй улсынхаа миссийн уралдаанд бүртгүүлэн оролцсоноос ийнхүү “Германы цагдаагийн хамгийн үзэсгэлэнтэй ажилтан” хэмээх тодотголыг олон нийтийн зүгээс хүртсэн Надин Бернейс титэм зүүжээ.

Надин Бернейс нь Дрезден хотноо төрж өссөн, 18 настайгаасаа тусдаа ганцаараа амьдарч, ажиллах болсон юм байна.

“Бусад хүмүүст ч гэсэн эртхэн аав ээжийнхээ гэрээс гарч, бие даан амьдарч сураарай гэж зөвлөмөөр байна. Би Цагдаагийн байгуулагад 10 жилийн турш ажиллаж буй хугацаандаа огт харамсаж байгаагүй” гэж тэрбээр өгүүлжээ.

Улсынхаа мисс-ээр тодорсныхоо төлөө Надин Бернейс бүтэн жил олон улс орноор аялан зугаалах эрхийн бичиг хүртснээс гадна автомашинаар шагнуулжээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE