“Петровис”-ийн Ж.Оюунгэрэл “British school of Ulaanbaatar”сургуулийг дээрэмдэж авлаа

“Петровис” компанийн захирал Ж.Оюунгэрэл Хан-Уул дүүрэгт байрлалтай “British school of Ulaanbaatar”сургуулийг хүч түрэмгийлэн эзэлсэн хэрэг гарчээ. Өнгөрсөн баасан гаригт сургуулийн хичээл тарсны дараа ангийн хувцастай 20 гаруй залуус тус сургуульд нэвтэрч ажилтнуудыг зодож танхайран хөөж гаргаж эхэлжээ. Тэд өөрсдийгөө “Петровис” компанийн захирал Ж.Оюунгэрэлийн заавраар ирсэн хэмээн мэдэгдсэн байна. Сургуульд эмх замбараагүй байдал үүсч өчигдрийн турш үргэлжилсэн байна.

Сургуулийн багш ажилтнуудын хэлж байгаагаар ямар нэгэн хууль шүүхийн байгууллагын шийдвэргүйгээр сургуулийг хяналтдаа авсан төдийгүй багш нарыг зодож танхайрсан гэж байна.

“Петровис” компанийн захирал Ж.Оюунгэрэл тус сургуулийн хувьцааны 51 хувийг эзэмшдэг аж.

Эх сурвалж: news1.mn Б.ЗАЯА

SHARE