Марафоны 30 километрийн турш гөлөг тэвэрч гүйжээ

Марафоны 42 километрийн зайг гүйж барна гэдэг барагтай хүний давах даваа биш. Гэтэл Тайландын тамирчин эмэгтэй Хемжира Клонгсанун марафоны замд 30 километрийн турш гөлөг тэвэрч гүйсээр барианд оржээ.

Түүнийг марафоны 12 дахь километрт гүйж байтал зам дээр нэгэн гөлөг таарч. Хемжира гөлгийг өрөвдөөд үлдсэн 30 километрт тэвэрч гүйсэн байна.

“Төөрчихсөн юм шиг байхаар нь би тэвэрсэн юм. Ойр хавьд байшин барилга, хүн байгаагүй тул тэнд нь орчихож төвдсөнгүй. 30 километр гөлөг тэвэрч гүйнэ гэдэг амаргүй юм байна. Ердийн марафонд гүйдгээсээ хоёр дахин илүү ядарлаа. Гэхдээ их хөөрхөн гөлөг болохоор хаячихалгүй тэвэрсээр барианд орж чадлаа. Түүнийг аварсандаа би их баяртай байна” гэж Хемжира өгүүлжээ.

news.mn Р.Гэгээ

 

 

 

SHARE