Месси “Камп Ноу”-д хаалттай үдэшлэг зохионо

Аргентины нэрт хөлбөмбөгч Лионель Андрес Месси энэ пүрэв гаригт буюу нэгдүгээр сарын 31-нд “Барселона”-гийн стадион “Камп Ноу”-д нэгэн үдэшлэг зохиохоор болжээ. Үдэшлэгт Мессигийн гэр бүл, найз нөхөд, ойр дотныхон гээд нийтдээ 200 зочин уригдсан байна.

Үдэшлэгийн “хадаас” нь Cirque Du Soleil циркийн үзүүлбэр байх ажээ. Тус цирк Лионель Месситэй хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд “Мессигийн цирк” ч гэж нэрлэгдэж магадгүй байгаа гэнэ.

Үдэшлэгт хэвлэлийнхэн болон гэрэл зурагчид орох эрхгүй. Мөн зочдод гэрэл зураг авах юмуу, бичлэг хийхгүй байхыг зохион байгуулагчид сануулжээ. Өөрөөр хэлбэл, хаалттай үдэшлэг юм.

Учир нь Cirque Du Soleil нь ирэх хавар намраас Барселонд тоглолтоо хийх тул үзүүлбэрээ түүнээс өмнө бусдын хүртээл болгохыг хүсэхгүй байгаа аж.

Үүнээс гадна тус үдэшлэгт Их Британийн нэрт дуучин Робби Уильямс болон  “Барселона”-гийн хамгаалагч Жерар Пикегийн эхнэр, Колумбын нэрт дуучин Шакира нар оролцож, ая дуугаа өргөх гэнэ.

News1.mn Р.Гэгээ

SHARE