Эмнэлгийн байр худалдаж авахаар шийдвэрлэжээ

УИХ-ын дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж нийгэмд тулгамдаад байгаа томуу, томуу төст өвчний талаар Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсов. Мэдээллийн дагуу томуугийн вакцин болон орны хүрэлцээг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа талаар ярилцсан байна. Одоогийн байдлаар А хүрээний H1N1 вирусын халдвар авсан гурван хүн нас баржээ.

Тиймээс шаардлагатай эмнэлгийн байр худалдаж авах чиглэлийг хуралдаанаас гаргажээ. Ингэхдээ төсөвт тодотгол хийхгүйгээр нөөц хөрөнгөөс гаргах боломжтой гэж мэдэгдлээ.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХ

SHARE