4 сая долларын хэрэгт шинэ нотлох баримт дэлгэхээр болжээ

Хууль зүйн сайд, Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав нарыг АТГ-аас цагдан хорьсонтой холбогдуулан түүний өмгөөлөгч Д.Оросоо, А.Ууганбаяр нар шүүхэд гомдол гаргаад байгаа юм. Өмгөөлөгч нар хэрэгт холбогдогчдыг цагдан хорих нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа аж. Тиймээс энэ гомдлыг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнөөдөр хэлэлцэж, өмгөөлөгч нар шинэ нотлох баримт гаргаж танилцуулахаа мэдэгджээ. Шүүх бүрэлдэхүүн энэ хүсэлтийг ханган хурлыг нөгөөдөр 11:00 цагт дахин товложээ. Энэ хурлаар Д.Дорлигжав нарыг үргэлжлүүлж цагдан хорих уу, батлан даалтад гаргах уу гэдгийг шийдэх юм.

Ерөнхий прокурор Д.Дорлигжав нарыг Алтан дорнод Монгол ХХК-ийн захирал Т.Ганболдоос 4 сая ам.долларын авлига авсан хэрэгт буруутгаад байгаа юм.

Эх сурвалж: news1.mn Б.ЗАЯА

SHARE