Гишүүдийг түдгэлзүүлэх санал Дэгийн тухай хуультай давхцсан нь ямар шалтгаантай вэ?

УИХ-ын нэгдсэн чуулган Улсын ерөнхий прокурорын газраас бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр оруулж ирсэн УИХ-ын нэр бүхий гишүүдийн асуудлыг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд холбогдох хүмүүсээс асуулт асууж байна. Олонх нь Ерөнхий прокурор М.Энх-Амгалан руу чиглэсэн асуултыг асууж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Билэгт:

-Ерөнхий прокурорыг хэн томилдог вэ. Олон нийтийн дунд байгаа ойлголтоор Ерөнхий прокурорыг УИХ-ын дарга томилдог, тиймээс УИХ-ын даргын заавраар ажилладаг тухай байна. Түүнээс гадна нэр бүхий гишүүдийн асуудлыг УИХ-ын Дэгийн тухай хуулийг хэлэлцэхтэй зэрэгцэн оруулж ирсэн нь ямар шалтгаантай вэ. 37-гийн бүлгийг унагаах гэсэн оролдлого биш үү?

Ерөнхий прокурор М.Энх-Амгалан:

-Намайг Ерөнхийлөгч санал болгож УИХ-аар хэлэлцэн томилдог. Би М.Энхболд гэж хүнтэй ямар нэгэн холбоогүй, энэ хүнээс заавар авч ажилладаггүй. Энэ тухай би олон удаа хэлж байгаа. Гишүүдийн асуудлыг оруулж ирсэн цаг хугацаа нь ингэж л таарлаа. УИХ-ын чуулган хуралдахыг бүтэн сар хүлээлээ. Эцэст нь хуралдах тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр зар яваад эхлэхээр нь оруулж ирж байна гэв.

Одоогийн байдлаар УИХ-ын гишүүд санал хэлж эхэллээ.

Эх сурвалж: news1.mn Б.ЗАЯА

SHARE