Их Британийн гүнж кинонд 2 минут тогловол 6 сая ам.доллар авна

Их Британийн гүнж, Сассексийн ахайтан Меган Марклд NBC-гээс Suits сериалын найм дахь улирлын шинэ ангид тоглох санал тавьжээ. Ердөө хоёр минутын хугацаанд л гарах дүрд тоглохыг зөвшөөрвөл 6 сая ам.доллар өгнө гэж сериалыг бүтээгчид амласан байна.

Сериалын багийнхан гүнжийг зөвшөөрвөл түүнд төвөг удалгүй өөрсдөө Их Британд очиж зураг авалт хийхэд бэлэн гэдгээ ч мэдэгджээ. Гэхдээ Меган Маркл тус саналыг хүлээн авлаа ч гүнжийн хувиар мөнгөө зөвхөн сайн үйлсэд зориулах ёстой болох юм.

Меган Маркл өмнө нь тус сериал тоглож байсан. Ханхүү Харритай гэрлэхээс гурван сар хагасын өмнө Suits сериалд түүний тоглосон сүүлчийн анги гарсан юм. Харин ханхүүтэй гэрлэж гүнж болсноор Меган Маркл жүжигчний замналдаа цэг тавьж, олон нийтийн сүлжээ дэх хаягаа хүртэл хаасан.

Хэвлэлүүдийн мэдээлж буйгаар бол Их Британийн Хатан хааны гэр бүлийн гишүүн уран сайхны кинонд дүр бүтээх хориотой гэнэ. Тэгээд ч гүнж Меган Маркл бие тулгар байгаа билээ.

news1.mn Р.Гэгээ

 

SHARE