Монголбанк 22 тонн алт худалдан авлаа

Mонголбанк 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 22 тонн алт худалдан авлаа. Энэ нь өмнөх оны мөн үед 20 тонныг авч байснаас 9.5 хувиар өссөн тоо юм. Алт худалдан авалтын дүн өмнөх оны мөн үеэс давж биелэхэд 2018 оны зургадугаар сарын 4-нөөс аравдугаар сарын 30-ны өдрийг дуустал “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяныг улс орон даяар амжилттай хэрэгжүүлсэн нь эерэгээр нөлөөлсөн гэж Төв банк дүгнэж байна.

Мөн энэ оны аравдугаар сарын 15, 18-нд орон нутагт буюу Дархан-Уул, Баянхонгор аймагт байгуулсан алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн төв байгуулсан нь үр дүнгээ өгчээ.

SHARE