Снайдер давчдаж, Садулаев хүлээц байхыг сануулав

Олимп, дэлхийн аварга, АНУ-ын бөх Кайл Снайдер энэ оны ДАШТ-ий финалд ОХУ-ын тамирчин, мөн олимп, дэлхийн аварга, нас чацуутан Абдулрашид Садулаевт богинохон хугацаанд цэвэр даруулан ялагдал хүлээсэн. Ийнхүү хоёр залуу хүчтэний өрсөлдөөн одоогоор 1:1 даваатай болчихоод байгаа билээ.

Тэгвэл Кайл Снайдер саявтархан олон нийтийн сүлжээнд “Раунд 3” гэсэн бичигтэй футболка өмссөн зураг оруулжээ. Энэ нь “Орос танк”-тай он гаргаад болох Иван Ярыгины нэрэмжит Гран-Прид тулж, хайнаа хагалья, мөн даагаа нэхье санаа байлаа.

Гэвч “Орос танк” яарахгүй байгаа бололтой. Түүнд ийм хариулт мөн олон нийтийн сүлжээгээр өгчээ.

“Найз минь, би чамайг ямархуу байгааг мэдэж байна. Гэхдээ жаахан хүлээцтэй хэрсүү байхыг зөвлөе. Ингэж хэт түргэдэж байгаад сэтгэлзүй чинь гэмтчихвэл яана… 2020 оны Токиогийн олимпийн замд хоёулаа таарахдаа л таарна” эж Абдулрашид Садулаев өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE