Өнгөт арьст цэрэг даарч өвдсөндөө Их Британийн армийг буруутгаж, мөнгө нэхэмжлэв

Эдүгээ 36 настай Майкл Азиама хэмээх өнгөт арьстан эр Их Британийн армиас 150 мянган паундын нөхөн төлбөр шаардаж, шүүхэд ханджээ. Тэрбээр хоёр жилийн өмнө Их Британийн армид алба хааж байхдаа гуравдугаар сарын сэрүүн өдөр Солсберигийн хээрийн сургуулийн талбайд ихэд даарч, өвдсөн ажээ.

Майкл Азиама нь гана гаралтай, Их Британийн иргэн юм байна. Хээрийн сургуулийн талбай хүйтэн сэрүүн гэдгийг хэлээгүй, бээлий, зузаан оймс өмсөх шаардлагатайг түүнд дуулгаагүй гэж Их Британийн Зэвсэгт хүчний командлалыг тэрбээр буруутгаж буй юм.

“Өнгөт арьстай хүмүүс хүйтэнд даарч өвдөх магадлал нь цагаан арьстнуудаас 30 хувиар илүү байдаг” гэж Майкл Азиама өгүүлжээ.

Харин Их Британийн Зэвсэгт хүчнээс зохих зааварчилгаа тухайн үед нь хангалтай өгсөн гэж мэдэгдээд Азиамад нөхөн төлбөр төлөхгүй гэсэн тул хоёр тал шүүхдэхээр болжээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE