Цэвэр агаарт гаргах нэрийдлээр 8 тэрбумыг хувааж идэх санаархал бүтсэнгүй

Утаа униараас салахын тулд томоохон ажлыг далайцтай эхлүүлэх бус харин ердөө тавхан хоногийн хугацаатайгаар бага насны хүүхэдтэй эхчүүдийг амралтын газар амраах хачин жигтэй саналыг гаргасан.

0-5 настай хүүхдүүдийг цэвэр агаарт эхийнх нь хамт тав хоног амраахдаа нийт 8 тэрбумыг зарцуулахыг санаархсан юм. Нийт 29 амралтын газарт хуваан өгөх зорилготой байж мэдэх энэхүү санаархлыг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцүүлэхийг хичээсэн ч бүтсэнгүй. Засгийн газар энэ саналыг авч хэлэлцэхгүй гэж шийдэн хэлэлцэх асуудлын тооноос хасчээ.

Олон нийт энэхүү саналыг эрс эсэргүүцэж байсныг ikon.mn дээр явуулсан санал асуулгын дүн гэрчилж байлаа.

news1.mn

SHARE