Нүүрс тээврийн 13000 жолооч эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж байна

Өмнөговь аймгийн Хайрхан багийн Цагаан хаданд нүүрс тээвэрлэдэг 13000 жолооч эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаж эхэллээ. Эдгээр жолооч нар суурин амьдардаг 2 мянган иргэн, энд ажилладаг цагдаа, мэргэжлийн хяналт гээд төрийн албан хаагчиддаа урьдчилан сэргийлэх болон эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр Эрүүл мэндийн яамнаас мэргэжлийн баг зохион байгуулан газар дээр нь ажиллаж байна. УНТЭ, ГССҮТ, ЭХЭМҮТ, ХӨСҮТ, АӨСҮТ, СЭМҮТ, НЭМҮТ-ийн нарийн мэргэжлийн 36 эмч, мэргэжилтэн, аймгийн эрүүл мэндийн байгууллагын 16 ажилтан хамтран 7 хоногийн турш ажиллах ажээ. Тэд жолооч нарт 20 чиглэлээр үзлэг, 10 гаруй шинжилгээ хийж, шаардлагатай эмчилгээ хийж, эмчийн заавраар эм тариа ч өгнө. Үзлэг шинжилгээний зардлыг Засгийн газрын хуралдааны шийдвэрээр “Эрдэнэс Монгол” ХХК хариуцаж байгаа юм.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХ

SHARE