Агаарын бохирдолд зарцуулахаар 60 сая доллар зээлнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар агаарын бохирдолд зарцуулах хөрөнгийг БНСУ-ын “Экспорт-импорт” банкнаас 60 сая ам.доллар зээлэхээр болжээ.

Энэ хөрөнгийн 40 саяыг энэ онд, үлдэх 20 саяыг ирэх оны гуравдугаар улиралд авахаар гэрээнд тусгасан байна. Зээл нь 30 жилийн хугацаатай, 1.5 хувийн хүүтэй, үндсэн төлбөрөөс 10 жил чөлөөлөгдөх нөхцөлтэй юм байна.

Эх сурвалж: news1.mn

SHARE