Ш.Батхүүгийн хэргийн санхүүгийн мөрдөн шалгалт дуусчээ

Эрдэнэт үйлдвэрийг барьцаалж Өмнөд Африк дахь Стандарт банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт буруутгагдсан Жаст группийн ерөнхийлөгч асан Ш.Батхүүд холбогдох хэргийг шалгаж дуусчээ. АТГ-аас мэдээлж буйгаар санхүүгийн мөрдөн шалгалт дуусч прокурорын хяналтад шилжүүлжээ.

Эдүгээ цагдан жил орчмын хугацаа болж буй Ш.Батхүүгийн хэрэг удахгүй шийдэгдэх нь. Учир нь прокурорын хяналт удахгүй дуусч шүүхэд шилжүүлэхээр болж байгаа ажээ.

Эх сурвалж: news1.mn Б.ЗАЯА

SHARE