Албан тушаалаа урвуулсан онцгойгийн дарга нарыг шалгаж дуусав

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга асан, хурандаа Б-д холбогдох хэргийг АТГ-аас шалгаж дуусчээ. Онцгойгийн хурандааг албан тушаалаа урвуулан ашиглаж чөлөөтэй байсан албан хаагчдыг ажилласан мэтээр цалинг нь бодуулж хандив хэлбэрээр буцаан авч хувьдаа завшсан хэргээр буруутган шалгасан юм. Тэгвэл уг хэргийн шалгалт дуусч хурандаа Б нь албан тушаалаа урвуулан ашиглаж улсын мөнгийн хувьдаа завшсан нь тогтоогджээ.

Хэргийг шүүхийн байгууллагад шилжүүлсэн байна.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХ

SHARE