Ах дүү хоёыг галдан шатаасан хэрэгтэнг өнөөдөр шүүнэ

Хэнтий амйгийн Өмнөдэлгэр суманд өнгөрсөн долдугаар сард үл таних этгээд ах дүү хорёын биен дээр бензин цацаж шатаасан хэрэг гарсан. Уг хэргийн улмаас нэг нь амиа алдсан харамсалтай явдал болсон юм.

Хэрэг гарах үед  ах дүү хоёр дэлгүүрт байхдаа үл таних хүнтэй маргасан байна. Тэднийг дэлгүүрээс гарч ирэхэд тухайн маргасан этгээд ах руу нь таван литрийн савтай бензин цацаж галдан шатаахад дүү нь ахыгаа хамгаалан дээрээс  нь дарахад мөн түүний дээрээс бензинээсээ асган шатаасан юм.

Тэгвэл уг хэргийг шүүх хурал өнөөдөр 14:00 цагт Хэнтий аймгийн сум дундын шүүхэд болохоор товлогджээ.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХ

SHARE