15 настай хүү ширээний теннисний түүхэн дэх хамгийн шилдэг хаалтыг хийв

Норвегийн Тронхейм дэх спортклубээс 15 настай нэгэн тамирчны гайхалтай хаалтын бичлэгийг цацлаа. 15 настай хүү Кристофер Чен эхний үед өрсөлдөгчөө 10-4-өөр тэргүүлж явжээ. Гэвч өрсөлдөгч нь хүчтэй довтолж, дүндээ хүү газар унахад хүрсэн байна.


“Энэ бол сохор аз. Амьдралд ганц л удаа ийм хаалт таарах байх. Дахиад давтагдах боломжгүй. Би ширээний дор бараг хэвтчихсэн байлаа. Дараагийн цохилтыг яасан ч хааж чадахгүй гэж бодсон. Гэхдээ юмыг яаж мэдэхэв гээд гараа дээш өргөчихсөн юм. Гэтэл бөмбөг яг цохиурт ойж таарсан” гэж Чен хүү өгүүлжээ.

Энэ бол Норвегийн ширээний теннисний хоёрдугаар лигийн тоглолт байсан гэнэ.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE