145 дельфин амиа хорложээ

Өнгөрсөн амралтын өдөр Шинэ Зеландын эзэмшлийн Стюарт арлын хөвөөнд 145 дельфин эрэг рүү харайж, амиа хорлосон явдал гарчээ. Алслагдсан Мэйсон Бэйгийн хоолой орчимд дельфинүүд амиа хорлосон туд тэднийг олоход ихэнх нь амиа алдсан байж. Харин амьд үлдсэн хэдийг нь мөнх нойрсуулахаас аргагүйд хүрчээ.

“Харамсалтай нь дельфинүүдийг эргүүлээд далайд тавих боломж байсангүй. Энэ явдал бидний зүрх сэтгэлийг зүсэх шиг л боллоо” хэмээн болсон явдлыг нүдээр үзсэн хүмүүс ярьжээ.

Халим, дельфинүүд олноороо амиа хорлох явдал Шинэ Зеландад олон тохиолддог. Одоо хүртэл эрдэмтнүүд юуны улмаас ийнхүү амиа хорлодгийн шалтгааныг олоогүй байгаа юм. Зарим мэргэжилтнүүдийн дүгнэдгээр бол далайн бохирдол ийм байдалд хүргэдэг байж болзошгүй ажээ. Нэг дельфин эрэг рүү үсрэхэд омгийн бусад дельфинүүд аврахаар дагаж эрэг рүү гараад олноороо амиа алддаг тал байдаг гэнэ.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE