СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Голын мөс цөмөрч олон тооны мал хорогджээ

Увс аймгийн Улаангом сумын Чандмань багийн “Улаан толгой”-н гол цөмөрч олон тооны мал хорогджээ. Тус аймгийн Тариалан сумын Хархираа багийн харьяат иргэн О, Ц нар 58 тооны бог мал тууж яваад голын мөс цөмөрч мал нь орсон тухай дуудлагыг Онцгой байдлын газарт өгчээ.

Аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр хорогдсон 56 бог малын сэг зэмийг гаргасан байна.

Эх сурвалж: news1.mn

SHARE