Ерөнхийлөгчийн хоригийг буцаалаа

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар 2019 оны төсвийн төсөлд Ерөнхийлөгч Х.Баттулгын тавьсан хоригийг хэлэлцэв.

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд Ерөнхийлөгч төсөлд бүхэлд нь хориг тавьсан байснаа цуцалж хэсэгчилсэн хориг болгосныг мэдэгдсэн юм. өөрөөр хэлбэл, хоригоо тодотгосноо тайлбарлав. Үүний хариуд Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд нар “Ерөнхийлөгчийн хоригийн нөхцөл байдал үүссэн учраас байнгын хороод дахин хуралдаж шийдвэр гаргах ёстой. Өмнө нь хуралдахдаа төсөвт бүхэлд нь хориг тавьсаныг хэлэлцсэн. Одоо хэсэгчилж буюу хориогг тодотгосон учраас байнгын хороод хуралдах шаардлагатай байна” гэсэн саналыг гаргав.  Мөн МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн уг асуудлаар завсарлага хүссэн учраас нэг өдрийн завсарлага өгсөн юм.

Эх сурвалж: news1.mn

SHARE