Сангийн яамны ажилтнууд осолд оржээ

Засгийн газрын хэрэг эрхлэх газар болон Сангийн яамны албан хаагчид шалгалтын ажлаар орон нутагт явж байгаад осолд оржээ. Тэд Завхан аймаг руу явах замдаа Солонготын даваанд өчигдөр шөнө осолдсон байна.

Машинд нэг эмэгтэй, гурван эрэгтэй байжээ. Тэд өчигдөр 20:00 цагийн үед Солонготын давааны өвөрт далангийн эрэг мөргөсөн байна. Осолд орсон иргэдэд яаралтай эмнэлгийн тусламж үзүүлжээ. Одоогоор нэг хүн ухаан ороогүй байгаа гэнэ. Эмнэлгийн зүгээс осолдсон иргэдийн гэмтэл аминаас хол гэж үзэж байгаа аж.

 

Эх сурвалж: news1.mn

SHARE