М.Энхболд: Хууль тогтоох дээд байгууллагыг ингэж тараахгүй

УИХ-ын чуулганы хуралдаан 12:19 цагт 39 гишүүний ирцтэйгээр эхэллээ. Чуулганы хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарын гишүүд ирсэнгүй. Түүнчлэн Д.Эрдэнэбат нарын 5 гишүүн ирцээ бүртгүүлээд гарчээ.

Хуралдааны эхэнд Ерөнхийлөгчийн 2019 оны төсвийн төсөлд тавьсан хоригийг хэлэлцэхээр танилцуулсан боловч Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд холбогдох сайд нар хуралдаанд суухгүй байгаа учраас суухгүй гэж мэдэгджээ.

Үүний хариуд УИХ-ын дарга М.Энхболд “Энэ бол төсвийг хэлэлцэж байна гэсэн үг. Ерөнхий сайд, Сангийн сайд, ЗГХЭГ-ын дарга чуулганы хуралдаанд суухыг анхааруулж байна. Чуулганы хуралдаанд оролцохгүй байгаа гишүүд төрийн эрхийг хууль бусаар авах оролдлого хийж байгаа юм уу. Хууль тогтоох дээд байгууллагыг тараах оролдлогыг ингэж хийж байгаа юм уу. Ингэж таарахгүй. Бүх зүйл хуулийн хүрээнд байх ёстой. Тийм учраас одоо чуулганы хуралдаанаа эхэлнэ. Хурал дээрээ ярих зүйлээ ярина” гэлээ.

Эх сурвалж: news1.mn

SHARE