УИХ-ын 40 гишүүн чуулганд оролцохгүй

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Ж.Батзандан нарын гишүүд чуулганы хуралдаанд суухгүй болсноо сая мэдэгдлээ. Энэ тухай УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан гишүүн “Чуулганы хуралдааны өнөөдрийн ирц бүрдэхгүй цаг гаруй хугацаа өнгөрлөө. Засгийн газрыг огцруулах асуудлаар 27 гишүүн гарын үсэг зурж, өргөн мэдүүлээд байгаа. Өмнө нь гишүүд нийтийн сонсгол хийх асуудлаар удаа дараа хандаж байсан ч чуулган хуралдаагүй. Гэтэл Засгийн газрыг огцруулах бичигт М.Энхболд өөрөө гарын үсэг зурсан мөртлөө тэр бичгээ гардан авч, хэлэлцэх гэж байгаа нь буруу. Хариуцлагын асуудал ярихаар зугтдаг, улстөржих болохоор чуулганаа хуралдуулдгийг эсэргүүцэж байна. Тиймээс УИХ-ын 40 гаруй гишүүн гарын үсэг зурж М.Энхболдыг огцрох хүртэл чуулганд суухгүй” гэв.

Түүнчлэн 60 тэрбумтай холбоотой асуудлыг гацаасаар байгаа мөртлөө Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх гэж байгаа нь буруу. УИХ-ын дарга М.Энхболдоос болж парламент тарах, Засаг огцроход хүрлээ. Эхний ээлжинд УИХ-ын дарга өөрөө огцрох ёстой гэсэн байр суурийг гишүүд илэрхийллээ.

УИХ-ын чуулганы хуралдаан ирц хүрэлцээгүй шалтгаанаар эхлээгүй байна.

 

Эх сурвалж: news1.mn

 

 

SHARE