Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы өнөөдөр болон маргаашийн хуралдаанаар 11 хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа. Үүнд, Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 14 дүгээр дүгнэлт, Монгол Улсын 2019 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хориг нь хэлэлцэх асуудал багтаж байгаа юм.

Түүнчлэн Нотариатын тухай, Шуудангийн тухай, Хэмжил зүйн тухай, Эрүүл мэндийн тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай болон Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

 

Эх сурвалж: news1.mn

SHARE