13 настай охиныг хөнөөсөн хэргийн шүүх хуралд өмгөөлөгчдийг нэмэгдүүллээ

 

13 настай охиныг зочид буудалд хүчирхийлж амь насыг нь хөнөөсөн Д.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүлээ. Шүүх хурал эхлэхэд шүүгдэгч Д.Жавхлангийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг эмнэлгийн байгууллагад шинжилгээ өгөх үндэслэлээр хойшлуулах хүсэлтийг бичгээр ирүүлжээ. Шүүх бүрэлдэхүүн оролцогчдын гаргасан хүсэлтийг хангаж нөгөөдөр 10:00 цаг хүртэл шүүх хурлыг хойшлуулжээ.

Ингэхдээ өмгөөлөгч О.Цэрэнпунцагийг хэрэг хянан шийдвэрлэх явцад саад учруулсан хэмээн 300 000 төгрөгөөр торгохоор болсон байна. Мөн хохирогчийн эрх ашгийг хамгаалан хууль зүйн туслалцааг нэмэгдүүлж Х.Баасанжаргал нарын 3 өмгөөлөгчийг нэмэгдүүлж хурлыг хаалттай явуулахаар шийдвэрлэлээ.

Эх сурвалж: news1.mn

SHARE