Австрали даяар зүүтэй жимс тархаж, 115 сая ам.долларын жимсийг эргүүлэн татав

Австралийн Хөдөө Аж Ахуйн яам зах зээлээс 160 сая австрали доллар /ойролцоогоор 115 сая ам.доллар/-ын жимс, хүнсний ногоог эргүүлэн татснаа албан ёсоор зарлалаа.

Тус улсад өнгөрсөн есдүгээр сарын дундаас хойш жимс жимсгэнэ болон хүнсний ногооноос зүү 223 удаа илэрснийг тэмдэглэгджээ. Цагдаа нар жимс, хүнсний ногоонд зүү хатгаж, хүмүүсийн эрүүл мэнд, аюулгүй байдалд шууд халдах үйлдлийг хэн хийгээд буйг илрүүлэхээр ажилласны үр дүнд 50 настай нэгэн эмэгтэйг баривчлан саатуулжээ. Энэ эмэгтэй супермаркетуудад жимс, хүнсний ногоо нийлүүлэгч компанийн ажилтан гэнэ.

Брисбений шүүх тус эмэгтэйг батлан даалтаар гаргахаас татгалзаад байна. Учир нь түүний энэ үйлдэл нь хэн нэгнээс өшөө авсан алхам уу эсвэл ямар нэгэн зүйлийн эсрэг тэмцэл үү гэдэг нь бүрэн тогтоогдоогүй байгаа ажээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE