Чуулганы таслагчид: С.Батболд, Б.Саранчимэг, Ж.Ганбаатар, Ч.Улаан, Г.Наранхүү, Ж.Эрдэнэбат, Г.Мөнхцэцэг

УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаан өчигдөр болов. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Батзоригийн Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Ерөнхий прокуророос ирүүлсэн саналыг хэлэлцсэн юм.

Хуралдаан 09:00 цагт эхлэх дэгтэй. Гэвч хуралдаан эхлэх цаг болоход Ж.Бат-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн, Д.Ганболд, Ц.Цогзолмаа, С.Жавхлан, Л.Элдэв-Очир, Л.Энхболд, Б.Пүрэвдорж, Ё.Баатарбилэг нарын 9 гишүүн цагтаа ирсэн байв.

Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Б.Бат-Эрдэнэ, Н.Учрал нар эмнэлгийн чөлөөтэй бол Д.Сумъяабазар, Ц.Гарамжав нар чөлөө авчээ. Томилолтоор, Г.Занданшатар, Н.Цэрэнбат, Л.Мөнхбаатар, Б.Чойжилсүрэн, Д.Мурат, Б.Энх-Амгалан нар явжээ.

Тэгвэл хуралдааныг ямар нэгэн мэдэгдэлгүй тасалсан гишүүд С.Батболд, Б.Саранчимэг, Ж.Ганбаатар, Ч.Улаан, Г.Наранхүү, Ж.Эрдэнэбат, Г.Мөнхцэцэг нар байна.

Бусад гишүүд хуралдааны цагаас хоцорч ирсэн бөгөөд нийт гишүүдийн 52 хувийн ирцтэйгээр асуудлыг хэлэлцжээ.

 

 дд  НЭРС  ХУРАЛДААНД ИРСЭН ЦАГ   дд  НЭРС  ХУРАЛДААНД ИРСЭН ЦАГ 
1  Н.АМАРЗАЯА  09:31  39  М.ОЮУНЧИМЭГ  09:28
2  Т.АЮУРСАЙХАН Эмнэлгийн чөлөөтэй 40  Л.ОЮУН-ЭРДЭНЭ  09:08
3  О.БААСАНХҮҮ  09:08 41  Б.ПҮРЭВДОРЖ  09:00
4  Ё.БААТАРБИЛЭГ  08:53 42  Ш.РАДНААСЭД  09:01
5  Х.БАДЕЛХАН  09:09 43  Я.САНЖМЯТАВ  09:22
6  С.БАТБОЛД   44  Д.САРАНГЭРЭЛ  10:40
7  Ж.БАТЗАНДАН  Эмнэлгийн чөлөөтэй 45  Б.САРАНЧИМЭГ  
8  Б.БАТЗОРИГ  09:09 46  Я.СОДБААТАР  09:16
9  О.БАТНАСАН  09:16 47  О.СОДБИЛЭГ  10:01
10  Б.БАТТӨМӨР  09:10 48  Г.СОЛТАН  09:08
11  Б.БАТ-ЭРДЭНЭ Эмнэлгийн чөлөөтэй 49  Д.СУМЪЯАБАЗАР  Чөлөөтэй
12  Ж.БАТ-ЭРДЭНЭ  08:58 50  А.СҮХБАТ  09:21
13  М.БИЛЭГТ  10:04 51  Д.ТОГТОХСҮРЭН  08:52
14  Л.БОЛД  09:28 52  Г.ТЭМҮҮЛЭН  08:49
15  Х.БОЛОРЧУЛУУН  09:30 53  Д.ТЭРБИШДАГВА  09:19
16  С.БЯМБАЦОГТ  09:28 54  Ч.УЛААН
17  Ж.ГАНБААТАР   55  Б.УНДАРМАА  09:01
18  Д.ГАНБОЛД  08:58 56  А.УНДРАА  09:09
19  Ц.ГАРАМЖАВ  Чөлөөтэй 57  Н.УЧРАЛ  Эмнэлгийн чөлөөтэй
20  Ц.ДАВААСҮРЭН  09:11 58  Д.ХАЯНХЯРВАА  09:25
21  Д.ДАМБА-ОЧИР  09:02 59  Ч.ХҮРЭЛБААТАР  09:23
22  Б.ДЭЛГЭРСАЙХАН  10:27 60  Ц.ЦОГЗОЛМАА  08:57
23  Б.ЖАВХЛАН  10:08 61  Д.ЦОГТБААТАР  10:04
24  C.ЖАВХЛАН  08:53 62  Н.ЦЭРЭНБАТ  Томилолт /орон нутаг/
25  Г.ЗАНДАНШАТАР  Томилолт /гадаад/ 63  С.ЧИНЗОРИГ  09:04
26  Д.ЛҮНДЭЭЖАНЦАН  09:18 64  Б.ЧОЙЖИЛСҮРЭН  Томилолт /орон нутаг/
27  Л.МӨНХБААТАР   Томилолт /гадаад/ 65  Л.ЭЛДЭВ-ОЧИР  08:55
28  Ж.МӨНХБАТ  10:21 66  Б.ЭНХ-АМГАЛАН  Томилолт /гадаад/
29  Ц.МӨНХ-ОРГИЛ  09:23 67  Л.ЭНХ-АМГАЛАН  09:27
30  Г.МӨНХЦЭЦЭГ 68  Ж.ЭНХБАЯР  10:15
31  Д.МУРАТ  Томилолт /орон нутаг/ 69  Л.ЭНХБОЛД  08:58
32  З.НАРАНТУЯА  10:11 70  М.ЭНХБОЛД  08:47
33  Б.НАРАНХҮҮ 71  Н.ЭНХБОЛД  09:30
34  Н.НОМТОЙБАЯР  09:19 72  Ө.ЭНХТҮВШИН  09:43
35  Х.НЯМБААТАР  09:18 73  С.ЭРДЭНЭ  
36  Ц.НЯМДОРЖ  09:10 74  Д.ЭРДЭНЭБАТ  09:26
37  Н.ОЮУНДАРЬ  09:18 75  Ж.ЭРДЭНЭБАТ
38  Д.ОЮУНХОРОЛ  09:15  

 

Эх сурвалж: news1.mn Б.ЗАЯА

SHARE