Улсын ерөнхий яллагч УИХ-аар яллуулах шахаад гарч явлаа

Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан өнөөдөр ХХААХҮ-ийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа хэлэлцүүлэхээр УИх-ын нэгдсэн чуулганд оролцов.

Чуулганы төгсгөлд гишүүдийн 86 хувь нь Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй гэсэн санал өгч авч үлдлээ.

Энэ бүхний эцэст “…Шударга ёс энд хүрээд дуусав” гэдэг шиг үр дүн гарч байгааг нийтээрээ ярьж байна.

УИХ-ын нэгдсэн чуулган дээр ч Ерөнхий прокурор М.Энх-Амгалан шударга ёсны тухай сануулсан. Гэсэн ч гишүүд сонсохыг ч хүсэхгүй байлаа. Харин ч Ц.Даваасүрэн мэтийн гишүүд “Таныг бид томилсон” гэж шантааж шахуу юм ярьсан бол Шадар сайд Ө.Энхтүвшин бусад хэргүүдийг оруулж ирэх хэрэгтэй гэсэн шал өөр зүйлийг өмнөөс нь ярьж суулаа.

Ямартай ч Улсын ерөнхий яллагчийг яллах шахсан УИХ хэр зэрэг чадамж хийгээд дархлаа үлдсэнээ нийтэд хэлээд өгөв. Цаг хугацаа бүхний шалгуур билээ.

Эх сурвалж: news1.mn Ө.Гомбо

SHARE