Б.Цогтгэрэл, Ж.Бат-Эрдэнэ хоёр ажилд оржээ

Хэдхэн сарын өмнө хүний амь эрсдэж, олон вагон онхолдсон асуудлаар ЗТХЯ-ны сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга нар ажлаасаа чөлөөлөгдсөн.

Тэгвэл тус яамны дэд сайд асан Б.Цогтгэрэл, Төрийн нарийн бичгийн дарга асан Ж.Бат-Эрдэнэ нар яамандаа, салбартаа эргэж очсон байна.

Дэд сайд асан Б.Цогтгэрэл саяхан ЗТХ-ийн сайд болсон Я.Содбаатарын зөвлөхөөр, Төрийн нарийн бичгийн дарга байсан Ж.Бат-Эрдэнэ Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн энэ салбарыг хариуцсан зөвлөхөөр томилогджээ.

Эх сурвалж: news1.mn Д.Бат-Очир

SHARE