Бельгийн Хаан эцэг тогтоох шинжилгээ хийлгэхээр боллоо

 

Бельгийн Хаан Альберт II-ийн хууль бус охин гэж өөрийгөө зарласан Дельфина Боэлийн нэхэмжлэлтэй  давж заалдах шатны шүүх хурал Брюссельд боллоо. Хурлаас Дельфина Боэлийн хууль ёсны эцэг Жак Боэлийг төрсөн эцэг нь биш гэдгийг нотолжээ. Ингэснээр Бельгийн Хаан Альберт II эцэг тогтоох шинжилгээг ойрын гурван сард багтаан хийлгэх шийдвэрийг шүүхээс гаргалаа.

Хэрвээ шинжилгээгээр ДНК таарвал Хааны охин гэж сүүлийн таван жилийн турш ярьж буй Дельфина Боэлийн үнэн болж таарах юм.

Хэдийгээр Дельфина Боэль Хааныг өөрийнхөө ээж Бароны гүнж Сибилл де Селим Лонгшамтай олон жилийн турш амрагийн нууц харьцаатай байсан тухай болон өөрийгөө хааны охин гэж зарласан ч Хааны халдашгүй эрхийн улмаас шүүхийн танхимд дуудах эрх байгаагүй юм.

Харин 80 нас хүрээд Альберт II хүү Филиппдээ Хаан ширээгээ залгалжлуулах болсноор тус хэргийн дагуу шүүхэд дуудагдах, шүүхийн шийдвэрийг дагах үүрэгтэй болсон байна.

News1.mn

 

SHARE