“Жаст”-ын Ш.Батхүүгийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээж авсангүй

Эрдэнэт үйлдвэрийг барьцаалж Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт буруутгагдаад буй “Жаст” группийн ерөнхийлөгч Ш.Батхүүгийн өмгөөлөгчийн шүүхэд гаргасан гомдлыг хүлээж авсангүй.

 

Нийслэлийн прокурорын газраас хэргийн шалгалттай холбогдуулан Ш.Батхүүгийн цагдан хориог 15 хоногийн хугацаагаар сунгах саналыг  Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлжээ. Шүүхээс энэ сарын 1-нд саналыг хэлэлцэн цагдан хорих хугацааг сунгасан байна. Гэвч Ш.Батхүүгийн өмгөөлөгч маргааш нь гомдол гаргасан ч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгасан шүүгчийн захирамж үндэслэлтэй байна гэж үзэн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХ

 

SHARE