Ж.Энхбаяр гишүүн “хэрэг”-ээ хүлээлээ

Жижиг дунд үйлдвэрийн сангаас хувийн компанидаа зээл авсан УИХ-ын гишүүд, сайд, дарга нарын нэрс  араасаа тодорсоор байна. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр. Тэрээр өөрийнх нь эзэмшлийн компани энэ сангаас зээл авсан тухай мэдээллийг цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд зарлалаа.

Түүний цахим хуудас дахь мэдээллийг сийрүүлбэл, “Миний тодорхой хувийг нь эзэмшдэг компани Монгол үхрийн чанарыг сайжруулах зорилгоор, Сэлэнгэ үүлдрийн үхрийн үржлийн аж ахуйг эрхэлдэг. Энэ төслийн 20-иод хувийн санхүүжилтийг ЖДҮ-ээс авсан байдаг…” гэжээ.

Ж.Энхбаяр гишүүний нэрлэсэн компани нь “Газар буудай” гэх компани. Тус компани 2014 онд байгуулагдсан. Жижиг дунд үйлдвэрийн сангаас 950 000 000 төгрөгийн зээл авчээ.

УИХ-ын гишүүд, сайд, дарга нар ард түмнийхээ ахуй амьдралыг сайжруулах зорилго бүхий жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх сангийн хөрөнгийг өөрсдөө “цохьдог” хэргийн дуулиан намдаагүй байна. Хэргийн эзэд өдөр бүр тодорсоор, олон нийт тэдний үнэн төрхийг харсаар байна.

Харин энэ удаагийнх УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр болж, өөрөө “хэрэг”-ээ хүлээлээ.

Эх сурвалж: news1.mn Б.ЗАЯА

SHARE