Төсвийн мөнгөнөөс завшсан хэрэг нэмэгджээ

Хэнтийн аймгийн Өмнөдэлгэр сумын ЗДТГ-ын удирдах албан тушаалтан тус суманд улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжих зураг төслийн ажлын албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хууль зөрчин гэрээ байгуулж бусдад давуу байдал бий болгосон хэрэгт холбогджээ. АТГ-аас энэ үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн гэв.

Мөн Дорноговь, Завхан, Баянхонгор аймгийн Мал эмнэлгийн газрын даргаар томилогдохоор тус тус нэр дэвшсэн Ц.Батболд, Б.Нарангэрэл, Ж.Баттөр нарын мэдүүлгийг хянаад илт ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн байна. Эдгээр хүмүүс нь хувьдаа болон хамаарал бүхий этгээдүүд нь мал эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тул нийтийн албыг хашихад ашиг сонирхлын зөрчил үүснэ гэж үзжээ.

Сүүлийн үед төрийн албан хаагчид төсвийн мөнгөнөөс албан тушаалаа урвуулан ашиглаж завших тохиолдол нэмэгдэж байгааг албаны эх сурвалж хэлж байна.

Эх сурвалж: news1.mn

SHARE