Баруун аймгуудын замыг хаалаа

Өнгөрсөн шөнө нийт нутгаар их хэмжээний цас орж цасан шуурга шуурснаас олон улсын чиглэлийн замыг хаажээ. Тодруулбал, Дархан-Уул аймгаас гарах бүх чиглэлд буюу Улаанбаатар, Орхон, Сэлэнгэ аймгийн чиглэлд зорчих хөдөлгөөн, Булган – Орхон, Булган – Хөвсгөл мөн А0603 кодтой Цэцэрлэг – Тосонцэнгэл – Нөмрөг чиглэлийн автозамын хөдөлгөөнийг хаасан байна. Иймд онц шаардлагагүй бол тус чиглэлүүдийг зорихгүй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХ

 

SHARE