Б.Дэлгэрсайхан: Хувийн компанийг дарамталдаг  Халтар дэд сайд болчихсон байна, энэ дуракаа харах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан өнгөрсөн долоо хоногт болсон УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр ЗТХ-ийн дэд сайд Л.Халтарын талаар нэлээд ширүүн үгийг намынхандаа хандаж хэлсэн байна. Түүний үгийг сонссон хүмүүс “Үнэн” гэцгээж байгаа юм.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “АН-ын үед хувийн аж ахуйн нэгжүүдэд ерөөсөө дарамт үзүүлдэггүй байсан. Манай нам дандаа дарамт үзүүлдэг байхгүй юу. Жишээлбэл, Зам тээврийн дэд сайд Халтар гээд нөхөр байна. Хувийн компанийг дарамталдаг. Төмөр замд байхдаа ч ийм нөхөр байсан. Зургадугаар сард 8 вагон унагасан. Замын даргын үзлэг дөнгөж явсны маргааш унасан. Үүнийг санаатай унагасан. Үүнийг хэн унагасныг мэдэж байгаа, захиалга өгч. Тухайн үед тагнуулд хэлээд шалгаагүй. Ноцтой. Дараа нь Айраг дээр сүүлийн вагон унасан. Та хөдөлгөөн эрхэлсэн орлогч байсан. Тэгээд дэд сайд болсон. Тэгээд хувийн вагон дарамтлаад Оросоос вагон оруулж ирж түрээсэлнэ гэж байгаа. Ноднин ийм бодлого явуулж байсан. Энэ жил бас л дэд сайд болчихоод хэрэгжүүлэх гэж зүтгэж байна. Ийм байдлаар явбал хувийн аж ахуйн нэгж татвар төлж чадахгүй. Сангийн яам татвараа яаж бүрдүүлэх гээд байгаа юм. Ийм хулгайч нар байхад чинь. Хэрэв дахиж хувийнхаа юмыг түлхэх юм бол хатуу ярина шүү. Одоо таван жил явж байгаа хувийн вагоныг шалгана гээд байгаа. Тэгвэл 30 жил явж байгаа төмөр замын вагоныг яах юм. Би төмөр замд насаараа ажил хийсэн. Иймэрхүү байдлаар хувийн аж ахуйн нэгжийг дарамтлаад байдаг зүйлээ манай нам яаж шийдэх юм. Манай нам дандаа ингэж хувийн аж ахуйн нэгжид дарамт учруулдаг, рекет хийдэг. Би өчигдөр гудамжны хулгайчийг рекет хийгээд байхаар хэлсэн. Цаашид яам, тамгын газарт сууж байгаа нөхдүүд ингээд яваад байвал төсвийн орлого чинь бүрдэхгүй. Та нар үүнийгээ Эдийн засгийн байнгын хороо үүн дээрээ арга хэжмээ ав. Хэрэв арга хэмжээ авахгүй бол томилсон намтай нь ярья гэж бодож байгаа. Зүгээр явж байгаа аж ахуйн нэгжийг дарамтлаад байж болохгүй. Хаа ч очиж АН-ын үед ямар ч дарамт ирдэггүй байсан. Би нүүрийг нь хараад долигонож байгаа юм биш. Манай намын үед тавьсан дуракуудаа харах хэрэгтэй ш дээ. Ингэж хүн аж ахуйн нэгжийг доромжилж болохгүй. Өөрөө даалгавар өгч дарамталж байна. Нэртэй устай нь хэлвэл бүгдийг нь хэлж чадна аа” гэсэн юм.

Эх сурвалж: news1.mn Б.Заяа

SHARE