Н.Цэрэнбатын 54 тэрбумын үлгэр оршвой

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат ирэх өвлийн утааны эсрэг зарцуулах 54 тэрбумын төсвийг хэвээр батлуулах гэж үнэхээр улайрч байна.

Үр дүн нь яаж ч эргэж магадгүй байна. Энэ мөнгөө батлуулж ч магад, чадахгүй ч байж мэднэ.

Гэхдээ Н.Цэрэнбат сайдын янданд төхөөрөмж суурилуулж утааг арилгана гэдэг бол үлгэр. Энэ нөхөр үлгэрт нь итгэхгүй болохоор сайдын суудлаа хүртэл барьцаанд нь тавьж байна. Үлгэр болохоор л ингэж байгаа юм. Бас ямар нэг аргаар, яаж байгаад ч хамаагүй 54 тэрбумыг батлуулахаар улайрч байгаа нь дэндүү тодорхой харагдаж байна.

Ер нь тэгээд дэлхий дээр утааг арилгадаг ганц л арга байдаг нь нотлогдсон. Тэр бол яндангуудыг л үгүй хийх юм.

Түүнээс биш манайх шиг яндангаа “янзлаад” утаагаа арилгана гэдэг төр хаана ч алга.

Хэрвээ УИХ энэ мөнгийг  баталбал хожмоо “Н.Цэрэнбатын 54 тэрбумын үлгэр оршвой” гэдэг эрүүгийн хэргийн үндэс суурийг тавьсан хэрэг болно. Энэ л маш тодорхой харагдаад байгаа шүү.

Эх сурвалж: news1.mn Ө.Гомбо

SHARE