Шаардлага хангаагүй шатахуун худалдаалж байна гэв

Шатахууны үнийн нэмэгдэл, хуурамч шатахууны худалдаа, ОХУ-ын Роснефть компанийн сүлжээ орж ирэх тухай асуудал олон нийтийн анхаарлыг татаад байгаа. Тэгвэл энэ асуудлаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар болбон холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

Хуурамч шатахууныг шалгах ажлын хэсэг байгуулагдан 5 аж ахуйн нэгжид шалгалт хийжээ. Тодруулбал, Орхон аймгийн “Петролеум продакшн”, нийслэлийн Багахангай дүүргийн “Ай Си Ай Си”, “Транс”, “Алтан оршихуй” компанийг хамруулсан байна. Ажлын хэсгийнхэн зургаан чиглэлээр дүгнэлт гаргаж байгаа бөгөөд лабораторийн шинжилгээгээр хоёр, гурван төрлийн стандартын шаардлагад хүрэхгүй байна гэж дүгнэсэн. Цаашид хилээр орж ирж байгаа нэмэлт бүтээгдэхүүнээс татвар авдаг байх хуулийн зохицуулалт хийх шаардлагатай гэлээ. Түүнээс гадна ОХУ-ын Роснефть компани Монголд орж ирэхээр болсон гэх мэдээллийг салбарын сайд няцаалаа.

Шатахууны үнийн тухайд цаашид газрын тосны бүтээгдэхүүний импортын үнэ 45-85 ам.доллар өсөх статистик судалгаа гарч байгааг онцоллоо.

Эх сурвалж: news1.mn Б.ЗАЯА

SHARE