Чехийн виз мэдүүлгийн төвтэй боллоо

Бүгд найрамдах Чех улсын виз мэдүүлгийн төв  Улаанбаатар хотод нээгдлээ. Ингэснээр Чех, Швейцарь, Польш, Словак, Литва, Эстони улсад богино хугацаагаар буюу 90 хүртэл хоног зорчих иргэд Шенгений виз мэдүүлэх боломжтой болж байна.

Эдгээр орнуудад албан ажлаар зорчих, Чех улсад 90-ээс дээш хоногоор зорчих болон хөдөлмөр эрхлэх иргэдийн визийн мэдүүлгийг БНЧУ-ын ЭСЯ хүлээн авах ажээ.

Эх сурвалж: news1.mn Б.ЗАЯА

SHARE