П.Цагаан сайхан “долоолоо”

Монголын улс төрд ид зүтгэж буй 50-60 насныханд үзэл бодол гэдэг зүйл харьцангуй тогтвортой байгаад байдаг юм. Ой мод урттай богинотой гэж зарим нэг холбирдог хүмүүс байгаа л даа.

Гэхдээ л 1990-ээд оноос хойш улс төрд явж байгаа МАН, АН-ын нөлөө бүхий гишүүд бол үзэл баримтлалдаа үнэнч явдаг.

Тэгвэл АН-ын ийм “ангилал”-ын улстөрчдийн нэг  П.Цагаан МАН-ын дарга У.Хүрэлсүхийн талаар цахим хуудастаа “…Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх амралтын өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байтынхны өөрсдөө барьсан, олон улсын стандартын 360 байтын талбайд зочиллоо. Тэрээр “Хүчирхэг эрчүүд” группын залуустай уулзаж, хамтдаа гар дээр суниасан байна. Спортлог Ерөнхий сайд зөв үлгэр дуурайлал” гээд биччихжээ. Үүнийг харсан улс төрийн хүрээнийхэн эгдүүцээд сүйд.

Уг нь сүртэй үг биш харагдаад байгаа юм. Гэтэл П.Цагаан У.Хүрэлсүхийг сайхан “долоолоо” гэж байна. Долоолоо гэдэг нь долигнолоо гэсэн үг бололтой юм.

Бас “Цагаанд ингэх ямар хэрэгцээ гарсан юм бол доо” гэцгээж байна.

Эх сурвалж: www.news1.mn Ө.Гомбо

SHARE