Фейсбүүк 30 сая хэрэглэгчийн мэдээллийг алдсанаа хүлээн зөвшөөрөв

 

Фэйсбүүк олон нийтийн сүлжээнээс 30 сая хэрэглэгчийн мэдээллийг алдсан явдлыг хянан шалгаж байна. 2017 оны зургаадугаар сард Фэйсбүүк компанийн нэгэн тайлахад хялбар нууц үгийг ашиглан гэмт этгээд хакердаж улмаар бага багаар “барьцаа ахиулсаар” энэ оны есдүгээр сарын 14-25-ны хооронд олон сая хэрэглэгчийн мэдээллийг хакерджээ. Фейсбүүкээс эхлээд 50 сая хэрэглэгчийн мэдээллийг алдсан гэж багцаалсан бол хяналт шалгалтын дараагаар 30 сая хэрэглэгчийн мэдээлэл алдагдсаныг тогтоожээ. Хэрэглэгчдийн нэр, утасны дугаар, мэйл хаяг, нас, хүсч, оршин буй газар нутаг, төрсөн хот, гэр бүлтэй эсэх, төрсөн огноо, боловсрол, ажлын байр зэрэг мэдээллүүдийг хакерууд авсан гэнэ.

Мэдээллээ алдсан эсэхээ дараахь хаягаар https://www.facebook.com/help/securitynotice?ref=sec шалгаж болох юм байна. Фэйсбүүк ойрын хугацаанд яг ямар мэдээллийг нь алдсаныг хэрэглэгчдэдээ тусгай мэдээлэл явуулж тайлбарлах юм байна. Мөн мэдээллийг нь хакердсан этгээд ямар нэгэн үйл ажиллагаа явуулж магадгүй тул сэжигтэй захидал, зурваст болгоомжтой хандахыг сануулах ажээ.

.

News1.mn

 

SHARE