Автомашины дугаараа шинэчлэх шаардлагагүй

Автомашины улсын дугаарыг бүх нийтээр нь шинэчлэх шаардлагагүй болжээ. Олон улсын стандартад нийцүүлж жолооч бүр шинэ дугаар авах болсон тухай Авто тээврийн үндэсний төвөөс мэдээлж байсан юм. Тэгвэл уг ажил одоогоор ажил хэрэг болох боломжгүй болсон байна.

Шинэ стандартыг хэрэгжүүлэхийн тулд Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмыг шинэчлэхээс эхлээд олон ажил хийгдэх шаардлагатай гэж ажлын хэсгийнхэн үзэж байгаа аж. Дээрх журамд дугаарын лац гээгдвэл хэрхэхээс эхлээд олон чухал асуудлыг тусгаагүй аж. Журмыг шинэчлэн, батлуулбал тээврийн хэрэгслийг олон улсын стандартад нийцүүлэн дугаарлаж эхэлнэ.

Шинэ стандартаар улсын дугаарын дөрвөн тоог өөрчлөхгүй. Харин ард нь байрлах үсгийг цөөрүүлнэ. УБ-гийн араас 25, УН-гийн араас 25 үсэг шивэхээр нийт 50 серийн дугаартай болох аж. Нэг серийн дугаар 9999 давтагдана гэсэн үг. Харин шинэ стандартаар улсын дугаарт дөрвөн тоо, 13 үсэг оруулахаар төлөвлөж байгаа аж. Мөн хот, хөдөөгийн автомашиныг ялгаж дугаарлахгүй. Баталсан 13 үсгээс ДК гэх мэт зөвшөөрөлтэй машинд олгох нь хасагдахаар 11-ийг хооронд нь солих хэлбэрээр автомашинуудыг дугаарлана. Улсын дугаарыг лацдах тул автомашинаасаа салгаж зарах, солих боломжгүй болох ажээ.

 

Эх сурвалж: news1.mn Б.ЗАЯА

SHARE